Хайрын киноны үнэлэмж нэг талаар их энгийн. Үзэгчдийг уярааж, сэтгэлийг нь хөдөлгөж, уйлуулж чадаж байна уу үгүй юу гэдгээр хэр сайн кино болснийг нь харчихаж болно. Нөгөөтэйгүүр шилдэг жүжигчид, шилдэг найруулагчийн төгс хослол болсон киног хэдэн зуунаар ч дамжин шагшин магтдаг билээ. Ингээд уншигч та бүхэнд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр дурлалын тухай хамгийн шилдэг 10 киног хүргэе. 1. “Notebook” Тэд ч мөн адил хоёр өөр айлын, хоёр өөр хүмүүс. Хэсэг хугацаанд салан, эргээд хэрхэн уулзаж буй, хэрхэн хамт амьдарч буйг харуулсан жинхэнэ романтик бүтээл. 2. “Titanic” Энэ агуу бүтээлийн тухайд илүүц зүйл нуршаад дэмий биз ээ. Хөрөнгө мөнгө, анги давхар үл тоон бүхнийг давж буй хайрын гайхалтай түүх. 3. “Sleepless in Seattle” Бүтэлгүй хайрын дараах шинэ хайр хэн хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. 4. “A walk to Remember” Даруухан охинд дурласан “муу хөвгүүн”-ий хайрын төлөөх тэмцэл. Тэд үерхэж, Ландон найз охиныхоо хүсэлтээр өөрчлөгдөж эхэлнэ . 5. “Dirty D...