“Түрээсийн орон сууц”-нд ороход ийм шаардлага тавина
Монгол улсын Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөр зарлаж, хэрэгжүүлэхтэй холбоотой журмаа боловсруулж байна. Түрээсийн орон сууцанд хамрагдах бол гурван сарын түрээсийн төлбөрөө урьдчилан Төрийн орон сууцны корпорацийн дансанд байршуулах шаардлага тавигджээ. Түрээсийн нэг сарын төлбөр нь Улаанбаатар хотод 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөгийн хооронд байх боломжтой гэсэн судалгаа гаргасан байна. Үүнд ямар шалгуур нөхцөл хангасан иргэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах боломжтой байхаар тусгасныг хүргэе. Үүнд: 21 нас хүрсэн Тогтмол орлоготой Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг Тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх зэрэг шаардлага тавигдаж байна. Эх сурвалж: Мэдээ.mn