Posts

Showing posts from January, 2017

Ганцхан өндгөөр нүүрний арьсыг төгс арчлах маск

Image
Янз бүрийн маск хэрэглэхгүйгээр арьс арчилгаа төгс байх боломжгүй юм. Өндөг нь арьсыг эрүүл байлгаж, залуу  сайхан хэвээр нь хадгалах үр дүнтэй хэрэгсэл гэдэгтэй та ч гэсэн санал нийлэх байх. Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, чангалдаг. Харин арьсны эпидермист гүн тэжээл өгч, арьсны гүнийг чийгшүүлэх олон төрлийн лецитин хэмээх бодис өндөгний шард агуулагддаг. Арьс залуу сайхан хэвээр байхад А, Д, В амин дэмүүд шаардлагатай. Тэгвэл бүх насны бүсгүйчүүд маань энэ бүх шинж чанарыг агуулсан өндөгний маск бэлтгэн хэрэглэж үзээрэй. Бараг төгс үйлчилгээтэй гэж хэлж болохоор энэхүү өндөгний маскийг бэлтгэхэд 1 ширхэг өндөг, цаасан сальфетка, маск түрхэх багс, сэрээ, 2 таваг хэрэгтэй. Бэлтгэх арга: -Өндөгний шарыг цагаанаас нь салгаж 2 өөр жижиг саванд хийнэ. Өндөгний цагааныг сэрээгээр хутгана. -Цэвэрлэсэн нүүрэндээ өндөгний цагааныг багсаараа түрхэнэ. Цаасан сальфеткаа нүүрэндээ нааж дээгүүр нь дахин нэг үе өндөгний цагаанаа түрхэнэ. Өндөгний цагааныг хэтэр...

Содатай усанд 10 удаа ороод 7кг турахаас гадна зөөлөн булбарай арьстай болно.

Image
Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе. Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг. Түүнчлэн арьсны үхэжсэн хэсгийг гуужуулан сэргээж, цайруулах ба харлаж, сайртсан хэсгийг зөөлрүүлэн арилгадаг эд шидтэй тул сода усанд орсноор булбарай зөөлөн арьстай болно. Ингээд хүнсний сода ашиглан гэрийн нөхцөлд жингээ хасах, арьсны гоо сайхандаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна. 1.  Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана. 2.  Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй...

Та шөнө унтаж байх үедээ өөхөө шатааж болох итэгмээргүй жорыг мэдэх үү?

Image
Хүн бүхэн л урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан турах, биеэ хэлбэржүүлэх янз бүрийн арга хэрэглэж байгаа. Гэхдээ ажил төрөл ихтэй, зав муутай байгаагаасаа болж хүмүүс фитнес, спортоор идэвхтэй хичээллэж чадахгүй гэж бодоод турах тухай бодхоор боломжгүй мэт санагддаг.  Гэхдээ та бүхэнд өнөөдрийн нийтлэлээрээ бид шөнө унтаж байх үедээ өөхөө шатааж болох гайхалтай жорыг санал болгож байна. Та туршиж үзээд л үр дүнг нь мэдрэх болно. Хэрэг болох зүйлс: -1ш өргөст хэмх, -1ш нимбэгний шүүс, -1 шил зуун настын шүүс, -1 аяга үрж жижиглэсэн цагаан гаа, -1 баглаа я ншуй   , -Тал аяга ус Бэлтгэх дараалал: Бүх орцуудаа холигчинд хийж нэгэн жигд болтол нь сайтар холиод хөргөгчинд хийж 1-2 цаг байлагсаны дараа орондоо орхоосоо өмнө уугаад унтаарай. Энэ ундаа нь хэвлий дахь өөхийг маш түргэн хугацаанд шатаадгаараа гол давуу талтай юм. Таньд амжилт хүсье! Орцуудын ашигтай шинж чанрууд: -Өргөст хэмх нь биеийн өөх шатаах үр нөлөөтэй. -Яншуй нь хүний биед ашигтай амин дэмүүдийг агу...

Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй

Image
Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя. Дюкон эмчийн юун түрүүнд урьдчилан сануулж байгаа зүйл нь: дэглэмийн гол зарчим нь уурагт хүнс идэх ёстой учраас бөөрний өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй! Эрүүл бөөртэй хүмүүс уг дэглэмийг хэрэглэхдээ бөөрөө хамгаалах зорилгоор ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 2 литр цэвэр ус ууж байх шаардлагатай! Дан уур...