Цоо эрүүл сайхан шүдтэй байх маш энгийн 7 зөвлөмж


Уул нь өдөр болгон доорх 7-г мөрдөөд сурчихвал хүний шүд заавал гэмтэж, заавал өвдөх албагүй юм. Мөн манай монголчууд шүд нь өвдөөд эхэлэхээр л шүдний эмнэлэг рүү гүйдэг. 6 сар тутамд шүдний эмч дээр гүйж очоод амаа үзүүлчихэд л цоо эрүүл сайхан шүдтэй байх бүрэн боломжтой. 
1. Хоол идсэний дараахан шүдээ угаах хэрэггүй. Хүнсний шүлтлэг чанараас болж шүдний гадарга зөөлөн болсон байдаг. Энэ үед нь сойзоор угаавал паалан гэмтдэг. Цаг хүлээж байгаад угаагаарай!
2. Чихэрлэг хүнс аль болох бага хэрэглэ. Чихэр амны хөндийн хүчлийг ихэсгэдэг. Хүчил шүдний пааланг цоолдог. 
3. Орой унтахаасаа өмнө заавал шүдээ угааж хэвшээрэй. 2-3 минут л болно. Өдөр бүрийн хийх энэ энгийн үйлдлээр шүдэндээ үрэх мөнгө, цаг, заваа хэмнэнэ. 
4. Шүдний завсар орсон мах, бусад хоолыг утсаар, чигчлүүрээр цэвэрлэж байхгүй бол шүдний завсар үлдсэн хоол мөн л шүдний пааланг гэмтээдэг. 
5. Ус сайн уугаарай. Усанд фтор их хэмжээгээр агуулагддаг тул шүдийг хорхойтхоос найдвартай сэргийлнэ,
6. Ам зайлагч тотмол хэрэглэ. Цэвэрлэж чадаагүй хэсгийн ам зайлагчид агуулагддаг нянгийн эсрэг бодис нь сайтар цэвэрлэж чадна. Мөн шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг.
7. Шүд чинь өвтөхгүй байсан ч 6 сар тутамд шүдний эмчид үзүүлж байгаарай. Өнгөрсөн хойно  нь эмчилсэнээс урьдчилан сэргийлэх нь илүү ухаалаг юм. 

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Түргэн секс хийх 8 байрлал

Өндөг хэрэглэн турах дэглэм