Хуурай арьсанд зориулсан маск гэрийн нөхцөлд бэлтгэх жор


Хуурай арьсанд маскийг зөвхөн ургамлын тос, нүүрний тосоор тавих ба энэ нь янз бүрийн цочролуудаас хамгаална. Хуурай арьс маш мэдрэмтгий тул, зарим нэг маск арьсыг цочроох юмуу эсвэл харшил өгдөг. Тийм тохиолдолд хамба шарилж, яншуйны ханд, зуун настын шүүс, маалинганы тос болон шинэ төмсний шүүсээр бигнүүр тавибал сайн. Харшил өгч байгаа эсэхийг мэдэхэд маш амархан. Оройдоо бага хэмжээний маск бэлтгээд чихний арын арьсанд түрхэнэ. Хэрэв өглөө нь улайсан юмуу загатнаж байвал энэ маскийг хэрэглэж болохгүй гэсэн үг. Хуурай арьсанд зориулсан хамгийн сайн маск бол өндөгний шар болон зөгийн балны маск юм. Түүнийг дээр үеэс эртний Грекийн гоо бүсгүйчүүд хэрэглэж байжээ.

1. Өндөгний шард 1 цайны халбага эрдэнэ шишийн (чидун жимс, ургамлын) тос болон тун бага зэрэг зөгийн бал нэмж, сайтар хутгаад. 10 минут байлгана. Усаар шингэлсэн сүүгээр угааж авна.

2. Нэг өндөгний шар дээр ¼ цайны халбага бал болон ½ цайны халбага овъёосны гурил хийж хутгаад 10-15 минут байлгана.

3. Нэг өндөгний шарыг ½ цайны халбага чидун жимсний тос болон (эсвэл бүлээн ургамлын) 5 дусал нимбэг болон цангис жимсний шүүс хийж сайн хутгаж, 30 минут байлгана. Хүзүү нүүрээ чийгтэй марлиар бүтээнэ.

4. Нэг цайны халбага зөгийн балыг цайртал нь сайн хутгаад бага зэрэг сүү нэмнэ.

5. Хоёр цайны халбага аарцыг нэг хоолны халбага зөгийн балтай хутгаж хэдэн дусал ургамлын тос нэмнэ. Бүрхэвчээ нүүр хүзүүн дээрээ 10 минут байлгана.

6. Витамины бүрхэвч 1 өндөгний шард 1 хоолны халбага ургамлын тос дээр дусал дуслаар нэмэн хольж хутгаад дараа нь тал жүржийн шүүсийг (эсвэл ½ цайны халбага зөгийн бал) шахаж нэмнэ.

7. Тосон бүрхэвч - хөвөнгөөр нүд, амандаа нүх гарган маскаа бэлдэнэ. Усны ууранд ургамлын тосоо халааж түүндээ маскаа түргэн норгоод хөрөхөөс нь өмнө нүүрэн дээрээ тавина. Дараа нь нүүрээ алчуураар бүтээж 15 минут байлгана. Тэгээд тосоо арилгахдаа эхлээд бүлээн дараа нь хүйтэн бигнүүр тавина.

8. Зөөхийний маск – Нэг өндөгний шарыг 2 хоолны халбага луувангийн шүүстэй хольж хутгана. 20 минут байлгана.

9. Талхны хөрөнгөний маск – 30 гр шинэ талхны хөрөнгө сайн жижиглээд 1 цайны халбага зөгийн балтай аажуухан хольж хутгана. Хэдэн дусал ургамлын тос нэмж маскаа тавиад 20 минут байлгана. Эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угааж авна.

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал