Илүүдэл жингээ хасъя гэвэл усан үзэм ид


Энэ амтлаг жимсийг бараг жилийн дөрвөн улирал тасралтгүй худалддаг болохоор та гэртээ сууж байгаад л өөрийгөө эмчлэх боломжтой юм. Усан үзэм найралгандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг.

Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин "С" нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин "В" нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин "А" нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найралганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.

Үүнд усан үзмийн сорт огт хамаарахгүй агаад аль дуртайгаа л идэж болох юм. Дээр дурьдсан эмчилгээний олон чанараас гадна усан үзэм нь бие организмыг цэвэршүүлэх утгаараа илүүдэл жинг хасахад чухал үүрэгтэй. Үүний тулд нэг өдрийн гурван кг усан үзэм юм уу, таван стакан усан үзмийн шүүс уух хэрэгтэй.

Хэрэв та бага зэрэг турахыг хүсч байвал таван хоногт өглөөний цай, өдрийн болон оройн хоолон дээрээ тус бүр 250 гр усан үзэм идэх, өдөр болгон гурван аяга шүүс, 1.5 л эмийн ургамлын ханд юм уу рашаан ус уух хэрэгтэй. Игэснээрээ та 2-3 кг турж бие организмаа цэвэршүүлэн, ханиаднаас өөрийгөө хамгаалж, арьс тань тунгалаг уян хатан болох юм. Харин анхааруулахад ийм эмчилгээ диабет өвчтэй өвчтэй хүмүүст хориотой юм байна.

Эх сурвалж : Mongolxvv.com

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал