Гэрийн нөхцөлд толигор цагаан арьстай болмоор байвал...
1. Банана, киви - Уг жимсийг та зөвхөн иддэг, сайхан амттай жимс гэж бодож байна уу? Тэгвэл киви, бананаар нүүрэндээ маск тавихад таны арьс зөөлөрч, чийглэг сайхан болох болно. Мөн витамин А, В, Е амин дэмүүд агуулагддаг ба энэ нь хүний арьсанд тэжээл өгч, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
2. Майноз - Майнозоор нүүрэндээ маск тавихад хуурайшсан арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, арьсны балансыг тэнцвэржүүлж хэрэгцээтэй тэжээлийг өгдөг байна. Угааж цэвэрлэсэн арьсандаа тос мэт жигд түрхэж 20-25 минут амраад угааж цэвэрлэж авна. Орой унтахын өмнө майнозоор маск тавихад тохиромжтой.
3. Оливын тос - Энэ нь антиоксидант болон бусад эрдэс бодис, тэжээлийг агуулсан байдаг тул арьсанд тэжээл өгч, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Майнозтай адил маягаар маск тавьж арьсаа арчлаарай.
4. Зөгийн бал - Арьс арчилгааны бас нэгэн эмч юм. Зөгийн балаар нүүрэндээ маск тавьснаар толигор өөгүй, эрүүл арьстай болохоос гадна батга, нөсөө толбыг арилгадаг. Учир нь зөгийн баланд бактер устгах байгалийн хүч байдаг аж. Гэхдээ сайн чанарын цэвэр зөгийн балыг сонгож хэрэглээрэй.
5. Гүзээлзгэнэ - Залуужуулж, хөгшрөлтөөс сэргийлж, үрчлээ арилгах жинхэнэ мастер. Уг жимсэнд олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидант агуулагдсан байгалийн арьсны эмч гэсэн үг. Угааж цэвэрлэсэн арьсанд дээрээ гүзээлзгэнийг нимгэн хэрчиж тавина.
6. Гич - Хоол амтлагч гичийг арьсанд нимгэн түрхэж маск тависнаар арьсны нүхжилтийг багасгаж, арьсыг чангалж өгдөг байна.
7. Өндөгний цагаан - Энэ нь протейн агуулдаг учраас арьсанд шаардлагатай байгаа тэжээлийг өгч илүүдэл тослогийг тэнцвэржүүлж арьсыг чангалах ид шидтэй.
8. Өргөст хэмх - Унжиж суларсан арьсыг чангалж чийгшүүлэх хүчтэй. Нүдний зовхи зэрэг сул арьсны хэсэг дээр тавьж
9. Тараг - Арьсыг цайруулж толигор болгох жинхэнэ маск. Та чихэргүй, тослог багатай таргыг нүүрэндээ түрхэж хонуулаад маргааш өглөө нь угааж цэвэрлэж болно. Орой бүр тарган маск тавьдаг бол таны нүүрний арьс цайрч, тунгалаг цагаан арьстай болох болно.
Comments
Post a Comment