Гоо сайханд халтай хүнсний бүтээгдэхүүнүүд


Шоколад идвэл батга гарна, цай уувал нүүрний өнгө зүс алдагдана гэсэн үгийг та олон удаа сонсч байсан биз ээ. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүд бидний гоо сайханд халтай вэ?Чихэрлэг амттан.
Та муухай арьсыг хойч үедээ өвлүүлэх бүрэн боломжтой. Амттан ходоодны ханыг цочролд оруулж, өөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Мөн бид арьсаа байнга зөв цэвэрлэж чаддаггүй. Тиймээс арьсны нүх сүв бөглөрч, батга гарч эхэлдэг. Чихэрлэг талх ч мөн ашиггүй бүтээгдэхүүн. Ялангуяа халуун байх үед нь идэх хэрэггүй. Ийм талх удаан боловсорч, бие махбодод удаан шингэдэг.

Чипс
Энэхүү төмсөөр хийсэн хөгжилтэй амттан гоо сайханд бас л хортой. Чипсэнд консервант, будагч бодис болон бусад химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Чипс гурилан бүтээгдэхүүн шиг нүүрс усаар баялаг тул биеийн галбирт муугаар нөлөөлдөг. Ийм хүнс нэмэгдэх нь целлюлит үүсэх гол хүчин зүйл болдог.

Пиво
Пивоны хөрөнгөнд В-ийн бүлгийн витамин, биотин агуулагддаг, арьсыг толигор торгомсог болгодог гээд ашиг тусын нь талаар өчнөөн л сонсч байсан биз ээ. Гэхдээ ашигтай хэмээн таныг литр литрээр нь юүлээд бай гээгүй юм шүү. Эмийн сангуудаар зардаг пивоны хөрөнгө жинхэнэ пивотойгоо бараг адилгүй. Пиво нь хоолны дуршлыг нэмэгдүүлдгээс болж хэт их идэх хандлагатай болгодог. Хэт их пиво ууснаас болж нүүр тань хавагнаж, нүдний доод зовхи харлаж, жижиг батганууд гарч ирнэ.

Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаанд байдаг кофеин, будагч бодис, үнэр, амт оруулагчууд бүгд ходоод гэдэсний үйл ажиллагаанд муу нөлөөтэй. Энэ нь цаашид арьсанд муугаар нөлөөлж, ядарсан, хөгширсөн харагдуулж, уян зөөлөн чанарыг нь алдагдуулдаг. Хэрвээ та хийжүүлсэн ундаанаас салж чадахгүй байвал нимбэгний хольцтой зөөлөн хийжүүлсэн ус уугаарай. Энэ нь гэдэс цэвэрлэдэг.

Утсан хүнс
Утсан хиам өлссөн ходоодыг маань хичнээн удаа аварч байсан билээ. Гэхдээ түүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэдэх хэрэгтэй. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж бие махбодод шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг.

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал