2 долоо хоногийн дотор батганы сорвио арилгацгаая!


Батганы сорвиноос болж санаа зовж байгаа хүмүүс анхаарлаа наашаа хандуулна уу. Батгаа арай гэж арилгалаа гэж бодоход хамгийн том асуудал нь сорив болдог. Ихэнх хүүхнүүд лазердуулж арилгуулдаг юм байна лээ. Гэхдээ гэрийн нөхцөлд арилгаж болно гэдгийг мэддэггүй. Ихэнх нь итгэдэггүй. 
Мэдээж нэг удаа хэрэглээд л ид шидийн үр дүнд хүрэхгүй. Энэ аргыг би 2 долоо хоногийн турш хийж үзсэн. Харин гайхалтай үр дүнд хүрсэн шүү. Зурагнаас хараарай.
Алхам 1 – Цэвэрлэгээ: Батганы сорвины эсрэг энэхүү аргыг хэрэглэхийн өмнө нүүрээ тосон цэвэрлэгчээр сайн цэвэрлэ. Тосон цэвэрлэгч нь сүүн шингэнээс хамаагүй илүү сайн цэвэрлэдэг юм. Сайн шингээж иллэг хийснийхээ дараа хөвөнгөөр арчиж авна.
Алхам 2 – Уураар утах: Уураар утах нь арьсны нүх сүвийг нээж бохирдлыг арилгадаг. Нүүрээ 2-3 минут утна.
Алхам 3 – Хүнсний содоор гуужуул: Хүнсний содыг сарнайн устай хольж өтгөн зуурмаг болгоно. Утсан нүүрэн дээрээ зуурмагаа тавиад зөөлнөөр гуужуулна. Энэ нь үхэжсэн эд эсийг арилгана. 2-3 минутын турш гуужуулсны дараа бүлээн усаар содоо арилтал сайн угаана.
Алхам 4 - Жүржээр цайруулах. Жүржийн шүүсэнд агуулагдах цитрус нь батганы соривийг бүдгэрүүлж арилгана. Нүүрээ утаж, гуужуулсний дараа арьс чинь илүү цэвэрхэн болсон байна. Шинэхэн жүржийн шүүсийг шахаад, жүржийн шүүснийхээ яг талтай тэнцүү ус нэмж хийнэ. Учир нь жүржийн шүүсээ шингэрүүлж байгаа юм. Бэлдмэлдээ хөвөн шингээгээд нүүрэндээ түрхэнэ. 10-15 минутын дараа усаар угаагаарай.
Эмзэг, мэдрэмтгий арьстай биш бол жүржийн шүүсээ дангаар нь түрхэж болно. Усаар угаасны дараа сайн арчиж, тэжээлийн тос түрхээрэй. Ингээд л болоо.
Санах хэрэгтэй чухал зүйлс:
1. Алхам 1, 4 бол цэвэрлэгээ, жүржийг шүүсийг бол  сайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хийх хэрэгтэй.
2. Уураар утахыг долоо хоногт 1 л удаа хийнэ. Харин долоо хоногт 2 удаа л гуужуулна.
3. Ямар ч арьстай байсан энэ аргыг хэрэглэсний дараа заавал тэжээлийн тос түрхэх хэрэгтэй.
4. Энэ аргыг зөвхөн орой хэрэглэх.
5. Энэ 2 долоо хоногийн хугацаанд арьсаа наранд борлуулж болохгүй. Хэрвээ наранд их гарвал өмнөхөөсөө ч борлоно.
6. Өдөрт 2 удаа тосон цэвэрлэгчээр цэвэрлэх ёстой.
7. Энэ эмчилгээг хийх явцдаа өдөрт дор хаяж 3 литр ус уух ёстой.
8. Хэрвээ арьс чинь жүрж, нимбэгний, хүнсний содны харшилтай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
9. Энэ аргыг зөвхөн дан батганы сорвитой хүн л хэрэглэнэ. Батгатай хүн болохгүй.
10. Бүх хүмүүст үйлчлэхгүй байж магадгүй. Харин надад бол маш сайн үйлчилсэн. Тиймээс би яг баттай арилгана гэж баталж чадахгүй. Хэрвээ харшилбал нүүрээ хүйтэн усаар угааж алоетой тос түрхээрэй. 
Credit http://www.makeupandbeautyhome.com/

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал