Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой


Даралтыг ганцхан цэг дээр дарж,бууруулах боломжтой аж. Даралт ихэсч, толгой өвдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ.
Хуруун дээрхи онцгой цэг
Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Энэ цэг дээр  нэг минут дарахад бүх өвчин нисэн одно. Өөрөөр хэлбэл,  даралтыг маш хурдан буулгахаас гадна олон өвдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм. Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг.  Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилгана.
Хөлөн дэх гайхамшигт цэг


Энэ цэгийг "Мууг зайлуулагч" хэмээн нэрийддэг. Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, өвчтэй цэг юм. 
Даралтыг бууруулах энгийн аргууд
Массаж - Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх нь даралт бууруулахад нөлөөтэй.


Уксусаар жин тавих - Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлгана. Үр дүн бага байвал давтан хийх боломжтой юм.
Цангис - (клюква) Энэ нь жимсний шүүс,зөгийн балтай хольсон бэлдмэл юм. Үүнийг бэлтгэхдээ 100 грамм шүүсэнд 100 грамм зөгийн бал хийж хутгах бөгөөд нэг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Энэ арга нь архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.
Цэгэн даралт иллэг
Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дарна. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуулна. Ингэхдээ хүчтэй дарах шаардлагагүй. Энэ аргыг хоёр талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг нь үзээрэй.
Эх сурвалж: Eagle.mn

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал