Posts

Showing posts from June, 2016

Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ

Image
Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ. Судалгааны гол зорилго нь хүмүүсийн амьжиргааны түвшин тэдний өөрийнхөө амьдралд хандах хандлага, амьдралаа төлөвлөх, зорилго тавих байдлаас хэрхэн шалтгаалдгийг тодруулах асуудал байв. Судалгааны үр дүн харвардынханыг алмайруулав.  Дэлхийн хүн амыг 4 катергорид хуваагаад тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэн судалгааны үр дүнгээ танилцуулсныг хүргэе. Нэгдүгээр категори. “Сохор номингууд”krot Дэлхийн хүн амын 27...

Богино хугацаанд харвин, гэдсээр тураах арга

Image
Илүүдэл харвин, гэдэстэй байх нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ямар ч хүнийг таагүй харагдуулдаг шүү дээ. Зөвхөн энэ хэсгээрээ турахыг хүсдэг хүн ч олон байдаг. Тэгвэл доорх орцуудыг ашиглан гайхалтай үр дүнд хүрч болох юм.  Цагаан гаа болон нимбэгний байгалийн найрлага, бүтцэнд өөх тосыг задлах, хайлуулах, бохирдлыг цэвэрлэхээс гадна олон тэрлийн эрлэс баялаг агуулагддаг ач тустай бүтээгдэхүүнүүд юм.  Уг бэлдмэлийг хийхэд хэрэглэгдэх зүйлс:  1. Цагаан гаа - 200гр 2. Нимбэг- 1 ширхэг 3. Ус -1,5л Хийх арга: Усыг буцалгана. Цагаан гааг нимгэн хавтгай хэрчинэ. Ингээд буцалсан усандаа цагаан гааг хийж маш зөөлөн гал дээр 15 минут зөөлөн буцалгана. Үүний дараа галаас гаргаж сайтар хөргөнө. Хөрсний дараа нимбэгний шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаарай. Ингээд энэхүү шүүсийг өдөр бүр ууна. Өглөө, өдөр орой тааваараа уугаарай. Өдөр бүр дээрх аргаар хийж ууна. өөрийн илүүдэл жингээс хамаарч 10-21 хоног тасралтгүй уугаад үзээрэй. Хоол идэхээс 1 цагийн өмнө мөн хоол идсэний дараа...

“Шинээр төрсөн нь” дэглэмээр 60 өдрийн дотор 45 кг туржээ

Image
Оросын “Гайхамшигт туралт” сэтгүүлээс та бүхэнд өөрийгөө ялан дийлсэн бүсгүйчүүдийн гайхамшигт түүх, тэдний зөвлөгөөг орчуулан хүргэж байгаа билээ. Энэ удаа 23 настай Каролин хэмээх бүсгүй 60 хоногт хэрхэн 45 кг турсан тухай сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Сайн байцгаана уу. Намайг Каролин гэдэг. Би 23 настай.  Би өөрийн туршлага, түүхийг бусадтайгаа хуваалцахгүй бол шударга бус юм шиг санагдаад энэ захидлыг бичихээр шийдсэн юм. 60 хоногт 45 кг турсан нь Миний жин хэд байсан гэж бодож байна. 101 кг!!! Надад найз нөхөд ч ховорхон байсан. Би нэг удаа үеэлийнхээ гэрт зочилсон юм. Гэтэл тэдний таван настай жаахан охин намайг хараад “Ээжээ нөгөө аймшигтай нагац эгч ирлээ” гэж айж уйлсан. Надад тэр үед маш хүнд байсан. Миний анхны найз залуу надаас ичээд салсан. 23 нас хүртлээ би эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзээгүй. Харин жингээ хаяснаас хойш би бүжгийн дугуйланд явдаг болсон. Тэнд нэг залуутай уулздаг болж, одоо шөнө бүр түүнийгээ боддог болсон. Үнэндээ амьдралын минь хамгийн сайхан мө...