“Шинээр төрсөн нь” дэглэмээр 60 өдрийн дотор 45 кг туржээ
Сайн байцгаана уу. Намайг Каролин гэдэг. Би 23 настай. Би өөрийн туршлага, түүхийг бусадтайгаа хуваалцахгүй бол шударга бус юм шиг санагдаад энэ захидлыг бичихээр шийдсэн юм.
60 хоногт 45 кг турсан нь
Миний жин хэд байсан гэж бодож байна. 101 кг!!! Надад найз нөхөд ч ховорхон байсан. Би нэг удаа үеэлийнхээ гэрт зочилсон юм. Гэтэл тэдний таван настай жаахан охин намайг хараад “Ээжээ нөгөө аймшигтай нагац эгч ирлээ” гэж айж уйлсан. Надад тэр үед маш хүнд байсан.
Миний анхны найз залуу надаас ичээд салсан. 23 нас хүртлээ би эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзээгүй. Харин жингээ хаяснаас хойш би бүжгийн дугуйланд явдаг болсон. Тэнд нэг залуутай уулздаг болж, одоо шөнө бүр түүнийгээ боддог болсон. Үнэндээ амьдралын минь хамгийн сайхан мөчүүд эхэлсэн гэх үү дээ.
Охид оо, энэ дүрэм огтхон ч хэцүү биш. Хэн ч хүсвэл юуг ч хийж чаддаг юм байна.
Би ердөө 60 хоногийн дотор 45 кг илүүдэл өөхнөөсөө хагацаж чадсан. Итгэмээргүй байга биз. Гэвч үнэхээр тэгсэн юм. Би энэ дэглэмийг анх нэгэн эрүүл мэндийн сэтгүүлээс олж уншсан юм. Тэгээд амьдралыг минь тэр чигээр нь өөрчилсөн энэ дэглэмийг юу гэж нэрлэхээ удаан бодсоны эцэст “ШИНЭЭР ТӨРСӨН НЬ” гэж нэрлэхээр шийдлээ!!!
Миний тарган байхдаа авахуулсан зургийг дараагийнх нь зурагтай харьцуулан харахад яг л хоёр өөр хүн шиг байгаа биз. Эхний зурган дээр царай муутай, бүдүүн, өөрийгөө зөнд нь орхисон залхуу амьтан. Харин хоёр дахь зурган дээр хөгжилтэй, нийтэч, өөртөө итгэлтэй тийм л охин. Чи ч гэсэн чадна. Тиймээс дараах дэглэмийг л хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт.
“Шинээр төрсөн нь” дэглэм
Энэ маш энгийн дэглэм. Эрүүл мэндийн нэртэй сэтгүүлд нийтлэгдэж, эмч нар энэ дэглэмийг эрүүл гэж тодотгосон байдаг. Хэрэгжүүлэхээсээ өмнө би нэлээд хугацаанд судалсан юм. Ерөнхийдөө танд загас, үхрийн мах шаардлагатайг түрүүнд нь хэлье.
18:00 цаг хүртэл
Өглөөний 06 цагаас үдийн 12:00 цаг хүртэл тараг, сүү, айраг, шар буурцагны сүү, цөцгий, бяслаг гэх мэтийг хэрэглэнэ. Нэг үгээр цагаан идээ.
12:00 цагаас 15:00 цаг хүртэл зөвхөн мах иднэ. Үүнд үхрийн мах, шувууны мах орно.
15:00 цагаас 18:00 цаг хүртэл загасны мах иднэ. Өөр өөр сортынх байж болно.
18:00 цагаас хойш зөвхөн түүхий ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж болно.
Ямар хэмжээтэй хэрэглэх вэ гэж үү. Ямар ч хязгаар байхгүй. Зөвшөөрөгдсөн хүнсийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно.
Уух зүйл: Чихэргүй бүх төрлийн цай, кофе, цэвэр ус, шинэхэн жимсний шахсан жүүс. Мэдээж хүссэн хэмжээгээр. Гэхдээ 18:00 цагаас хойш хэтрүүлэн хэрэглэх дэмий биз дээ.
Энэ дэглэмийн дүрэм нь бүх төрлийн чихэр, гурилан боов, талхыг хориглож байгаа юм.
Эхэндээ хэцүү санагдаж магадгүй. Тун удахгүй их амархан санагдана.
Жишээ нь Би өдөрт 6 удаа иддэг байсан. Миний бие их идэхийг хүсээд байвал би хоёр дахин ихийг иддэг байсан. Амьдралдаа анх удаа өглөөний 6 цагаас өдрийн 12 цаг хүртэл идэх ёстой сүү, цөцгий, бяслагт дуртай болсон доо. Өмнө нь би нэг их тоодоггүй байсан юм. 15 цагт нэг таван загас идчихээд хоёр цагийн дараа дараагийн таваг загасаа идчихдэг байсан. Үнэхээр зугаатай төдийгүй, өөрийгөө огтхон ч өлсгөөгүй. Яг ийм дэглэмийг сүүлийн 2 сар барьж байна. Дунд нь 1-2 хоног завсарлаж, хамаагүйтсэн тал бий. Гэхдээ энэ одоо асуудал биш.
Турах, жин хаяхад сүүний уураг, мах, загасны уураг хамгийн хэрэгтэй. Таны биологийн цагт гайхалтай тохирсон дэглэм гэж би хэлж чадна. Өглөө босоод сүүн хоол унд идэж сүүн уургаа аваад өдөр нь махнаас уургаа авна. Орой нь жимс ногооноос витаминаа нөхнө. Ийм л дэглэмээр би 2 хон сарын дотор 45 кг жинг хаяж чадлаа. Та ч бас чадна.
Эх сурвалж: www.polit.mn
Comments
Post a Comment