Цагаан будаа хэрэглэн 3 хоногт 2,5 кг турах дэглэм
Агшаасан цагаан будаа нь цатгалт сайтай, тэжээллэг чанар ихтэйн дээр бага илчит хүнс юм. Хүнсний илчлэгийн хүснэгтээс харахад 100гр. будааны илчлэг 330ккал. гэж байгаа нь их мэт. Гэхдээ энэ нь түүхий будаанд хамаарах тоо юм. Тэгэхээр 100гр. агшаасан будаа 110 ккал. илчлэг агуулна гэсэн үг. Цагаан будааны бас нэг сайн тал нь биенээс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.
Хэрэглэх заавар.
Цагаан будааны дэглэм олон хувилбартай байдаг. Бүх хувилбарын гол дүрэм нь, нэгдүгээрт, хальслаагүй будаа хэрэглэх,хоёрдугаарт, будаанд давс, амтлагч мэтийн ямар нэгэн юм холихгүй байх. Жаахан цуугаар амталж л болно. Гуравдугаарт, аль болох их ус уух хэрэгтэй. Мөн ногоон цай болон өөрөө шахсан шинэ алимны шүүс уухад болно.
3 хоногын дэглэм баривал өдөрт нэг стакан будааг агшаагаад түүнийгээ иднэ, ус юмуу дөнгөж шахсан алимны шүүс ууна.
14 хоног тэсэхээр шийдсэн бол, арай зөөлнөөр үзнэ. Будаан дээр ногоо, жимс нэмэгдэнэ. Өдөрт 200 гр. будааг агшааж иднэ. Өглөөд будаанаасаа каш болгон усанд чанаад, хатаасан жимс нэмээд идэхэд болно. Дээрээс нь нэг алим, ногоон цай ууна. Өдөр нь будаа агшаагаад, дээр нь жигнэсэн, эсвэл чанасан ногоо /төмснөөс бусад/ нэмж хутгаад идэхэд сайхан хоол болно. Ногоо чанасан шөлөө ууж болно. Оройн хоолондоо ногооны салат, жижиг аяга будаатай хэрэглэнэ. Чихэрлэг юм идмээр санагдаад болохгүй бол хэдэн үзэм, чавга зөвшөөрөгддөг.
Үр дүн.
3 хоногын дэглэмээр 2,5 кг хасагдана, гэхдээ үүний тал нь организмд байсан илүүдэл ус юм. 14 хоногын дэглэмээр 5кг өөхөө гээж болно.
Давуу талууд.
-Цагаан будаа нь олон амттай хоолны бүрэлдхүүнд ордог гэдэг утгаараа бусад дэглэмийг бодвол арай илүү амттай сайхан дэглэм юм.
-Цагаан будаа цатгалт сайтай учраас энэ дэглэмийн үеээр өлсөөд сүйд болоод байхгүй.
-Нүүрэнд батга гардаг байсан бол болино, гэхдээ буцаад хуучнаараа хооллоод байвал дахиад гарах нь мэдээж.
-Цусны даралт ихэддэг бол хэвийн болно.
Сул талууд.
-Цагаан будаа биеийг хэрэгцээгүй бодисноос цэвэрлэдэг боловч, ашигтай бодисыг ч бас гадагшлуулдаг талтай. Ялангуяа калий амархан гадагшилдаг. Тиймээс, витамин комплекс ууж байх хэрэгтэй болно.
-Цагаан будаа өтгөн хатаах үйлчилгээтэй нь “хэцүүхэн”.
-Махнаас бүрэн татгалзах шаардлагатай.
Comments
Post a Comment