Арьсаа цайруулах амархан аргууд


Улирлын онцлогоос шалтгаалж нар салхинд явснаас болж нүүрний арьс амархан борлодог шүү дээ. Тэгвэл санхүүгээ хэмнээд гэрийн нөхцөлд цагаахан арьстай болох амархан аргуудыг сураарай.
1. Тараг - Эрт үеэс л манай нүүдэлчин монголчууд цагаан идээний ашиг тусыг хүртсээр ирсэн. Өнөө үед ч гэсэн сүү, тараг зүйрлэшгүй их өгөөж өгсөөр байна. Үүний тулд орой унтахынхаа өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд чихэргүй, организ өтгөн тарагийг нүүрэндээ жигд түрхээд унтаарай. Өглөө босоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэж болно. Байгалийн бүтээгдэхүүн учраас хор нөлөө байхгүй. Харин цагаан идээний харшилтай бол энэ аргыг хэрэглэхээс татгалзаарай. Тарагтай байсан төмөр сав, битон тараг дууссаны дараа харахад ёроол нь гялтганасан цагаан болсон байдгийг хүн бүр мэднэ биз дээ. 


2. Сүү -Мөн л унтахынхаа өмнө сүүг хөвөнд шингээгээд 10-15 минут нүүрээ арчиж, шавшаарай. Сүүний оронд шар сүү байсан ч болно. Мөн сүүг хөлдөөгөөд хөлдүү сүүгээр нүүрээ зөөлөн үрж массаж хийж болно. Мөс арьсийг шангалдаг бол бас хуурайшуулах талтай тул дараа нь заавал чийгшүүлэгч түрхээрэй. 

3. Цайруулах маск -  1 хоолны халбага зөгийн бал , 1 хоолны халбага тараг , тал лемоны шүүс 3-г холиод нүүрэндээ маск тавиарай. Хатахаар нь хуулж аваад бүлээн усаар угаахыг зөвлөж байна.


4. Унтахын өмнөх арьс арчилгаа -  Унтахдаа цайруулах тосыг зузаан  түрхээд халуун бигнүүр тавиарай. Арьсанд чийгшил өгөхийн хажуугаар цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 


5. Сайн унтаж амрах хэрэгтэй - Стресс бухимдалтай, сэтгэл санаа тогтворгүй үед нүүрний арьс амархан ядарч эмчилгээ арчилгаа авахдаа муу байдаг. Тиймээс дээрх аргуудыг хэрэглэхдээ сайн унтаж амарахаас гадна сэтгэл санаа тайван байх хэрэгтэй. Тэгж байж л амарсан арьс амархан арчилгаа авч өнгө зүс орно шүү дээ. Танд амжилт хүсье. 


Эх сурвалж: 1000jor.mn

Comments

Popular posts from this blog

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Өндөг хэрэглэн турах дэглэм

Түргэн секс хийх 8 байрлал