Posts

Showing posts from May, 2016

Хэрхэн зөв турах вэ?

Image
Хүүхнүүдийн ихэнх хувь нь өөрийгөө тарганд тооцдог. Харин зарим нь илүү жинтэйгээ мэдэхгүй, өөрийгөө “мах шөл тэнцүү” гэж бодож байж ч болох юм.Иймд,юуны өмнө таны хувьд турах шаардлага байна уу, үгүй юу, байгаа бол хэдэн кг турвал зохистой вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд илүү жингийн зэрэглэлийг тогтооход чиглэсэн хэдэн арван шинэ томъёо гарсан боловч,одоогоос 150 жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн “Илүү жингийн индекс” /ИЖИ/ хэмээх томъёо хамгийн тохиромжтойд тооцогдсоор байна. ИЖИ-гээ олохын тулд өөрийн биеийн жингээ /кг/ өндрийнхөө квадратад хуваана. ИЖИ= биеийн жин( кг) /өндөр(м) x өндөр(м) Хэрэв таны тооцоолон гаргасан ИЖИ: 18,5-аас бага байвал та дутуу жинтэй 18,5 – 24,9 байвал та хэвийн жинтэй 25,0 – 29,9 байвал та илүү жинтэй 30,0 – 34,9 байвал та тараглалтын 1-р зэрэглэлтэй 35,0 – 39,9 байвал та тараглалтын 2-р зэрэглэлтэй 40-өөс илүү байвал та таргалалтын 3-р зэрэглэлтэй байна гэж үзнэ. Жишээ нь: Таны биеийн жин 70кг,өндөр нь 165см байна гэж үзвэл, таны ИЖ...

Өндөг хэрэглэн турах дэглэм

Image
Уул нь өндөг уураг болон холестерин ихтэйн улмаас ходоодонд хэцүүхэн хүнсэнд тооцогддог. Гэхдээ эрүүл хүн хэд хоног энэ дэглэмийг барихад айх юм үгүй бөгөөд нэлээд кг илүү жингээсээ салж чадна. 1ш. чанасан өндөг гайхамшигтай их уургийн агуулах мөртөө ердөө л 90-100 ккал. илчлэг агуулдаг бөгөөд удаан өл даадаг зэрэг шинж чанар нь турах дэглэмд их тохирдог. Тосонд хуурч шарах, майонезтай холих зэргээр хэрэглэвэл эсрэгээрээ, таргалуулах хүнс болж хувирдгийг анхаараарай. Саяханы америк эмч нарын хийсэн судалгаагаар уурагт суурилагдсан дэглэм барьж турсан хүмүүс дараа нь жингээ сайн хадгалж байсан гэнэ. Зөвхөн жимс ногооны дэглэм барьсан хүмүүс байнга өлсөхын эрхэнд өнөөхөө идсээр байгаад ходоодоо сунгаж, дараа нь дэглэмээс гарахаараа сунасан ходоодныхоо хэмжээгээр идсээр маш хурдан буцаж таргалдаг нь тогтоогдсон байна. Хэрэглэх заавар Өндөгний дэглэмд зөвшөөрөгдөх хүнсэнд жимс, ногоо бас орно. Өдөрт 3 удаа хооллоно.  3 өдөр л дэглэм барина гэвэл өдөрт нийтдээ 3 өндөг, 3 грейпфрут л идн...

Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

Image
Даралтыг ганцхан цэг дээр дарж,бууруулах боломжтой аж. Даралт ихэсч, толгой өвдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь  эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ. Хуруун дээрхи онцгой цэг Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Энэ цэг дээр  нэг минут дарахад бүх өвчин нисэн одно. Өөрөөр хэлбэл,   даралтыг маш хурдан буулгахаас гадна олон өвдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм.  Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг.  Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилгана. Хөлөн дэх гайхамшигт цэг Энэ цэгийг "Мууг зайлуулагч" хэмээн нэрийддэг.  Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна .  Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, өвчтэй цэг юм.  Даралтыг бууруулах энгийн аргууд Массаж  -  Шилэн...

2 долоо хоногийн дотор батганы сорвио арилгацгаая!

Image
Батганы сорвиноос болж санаа зовж байгаа хүмүүс анхаарлаа наашаа хандуулна уу. Батгаа арай гэж арилгалаа гэж бодоход хамгийн том асуудал нь сорив болдог. Ихэнх хүүхнүүд лазердуулж арилгуулдаг юм байна лээ. Гэхдээ гэрийн нөхцөлд арилгаж болно гэдгийг мэддэггүй. Ихэнх нь итгэдэггүй.  Мэдээж нэг удаа хэрэглээд л ид шидийн үр дүнд хүрэхгүй. Энэ аргыг би 2 долоо хоногийн турш хийж үзсэн. Харин гайхалтай үр дүнд хүрсэн шүү. Зурагнаас хараарай. Алхам 1 – Цэвэрлэгээ:  Батганы сорвины эсрэг энэхүү аргыг хэрэглэхийн өмнө нүүрээ тосон цэвэрлэгчээр сайн цэвэрлэ. Тосон цэвэрлэгч нь сүүн шингэнээс хамаагүй илүү сайн цэвэрлэдэг юм. Сайн шингээж иллэг хийснийхээ дараа хөвөнгөөр арчиж авна. Алхам 2 – Уураар утах:  Уураар утах нь арьсны нүх сүвийг нээж бохирдлыг арилгадаг. Нүүрээ 2-3 минут утна. Алхам 3 – Хүнсний содоор гуужуул:  Хүнсний содыг сарнайн...

Тураадаг шөл

Image
АНУ – ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлэгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Тэнд зөвхөн саятан тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Аз болоход ам дамжсан яриа гэж нэг юм байдаг болохоор тэр урлангийн зарим нэг жорууд, ялангуяа тураах жорууд нь олонд задрах нь их бөгөөд ядуус бид түүнийг нь баясан ашиглах ажгуу. Тэдний тураах дэглэмүүдийн лидер нь – сонгины шөл буюу “өөх шатаагч” шөл юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэл болгож их хэрэглэдэг: организмын бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр бие организмыг тэжээх зориулалттай. Энэ шөлийг хүссэн хэмжээгээрээ идэж турах дэглэмийг танилцуулъя. Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч, дэглэм л юм хойно хатуу биелүүлэлтийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, их идэх тусмаа их өөх шатаж арилна. Шөлний орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг орцыг нэмж хасч бо...