Posts

Showing posts from July, 2016

Цагаан будаа хэрэглэн 3 хоногт 2,5 кг турах дэглэм

Image
Агшаасан цагаан будаа нь цатгалт сайтай, тэжээллэг чанар ихтэйн дээр бага илчит хүнс юм. Хүнсний илчлэгийн хүснэгтээс харахад 100гр. будааны илчлэг 330ккал. гэж байгаа нь их мэт. Гэхдээ энэ нь түүхий будаанд хамаарах тоо юм. Тэгэхээр 100гр. агшаасан будаа 110 ккал. илчлэг агуулна гэсэн үг. Цагаан будааны бас нэг сайн тал нь биенээс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг. Хэрэглэх заавар. Цагаан будааны дэглэм олон хувилбартай байдаг. Бүх хувилбарын гол дүрэм нь, нэгдүгээрт, хальслаагүй будаа хэрэглэх,хоёрдугаарт, будаанд давс, амтлагч мэтийн ямар нэгэн юм холихгүй байх. Жаахан цуугаар амталж л болно. Гуравдугаарт, аль болох их ус уух хэрэгтэй. Мөн ногоон цай болон өөрөө шахсан шинэ алимны шүүс уухад болно. 3 хоногын дэглэм баривал өдөрт нэг стакан будааг агшаагаад түүнийгээ иднэ, ус юмуу дөнгөж шахсан алимны шүүс ууна. 14 хоног тэсэхээр шийдсэн б...

Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал

Image
Гаднаа хичнээн үзэсгэлэн төгс, сайхан харагдах хэдий ч хүрэх үнэрлэх төдийд хамаг биед сөргөөр нөлөөлөх ургамлууд гэж байна. Эдгээр нь дэлхийд таран ургадаг бөгөөд олон хүмүүсийн аминд хүрч, онцгойлон анхаарах шаарлагатай болсон юм. Ингээд та бүхэндээ үхлийн аюултай хорт ургамлуудыг танилцуулъя.  1 "Хулслаг улаан цэгцүүхэй" (Oleander) Тус ургамал нь Зүүд Өмнөд Азийн нутгаар ургадаг бөгөөд харсан хүн халширч зугтмаар тун ч аюултай аж. Энэ нь "неросяд" гэх хорт бодисыг агуулдаг төдийгүй түүний жижиг навчыг идсэн амьтан тэр дороо үхдэг юм. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн үүнийг шатаахад гарах утаа нь хамгийн хортой аж.  2 "Manchineel" Өмнөд Америкийн эргийн дагуу ургах тус модноос ургах жимс нь үхлийн хортой. Тус жимс нь өөртөө "форбол" гэх арьс цочроогч аймшигт бодис агуулдаг бөгөөд үүнийг нь "үхлийн бяцхан алим" хэмээн нэрлэх нь ч бий. Мөн Карибы...

Өвдсөн үед хэрчим СОНГИНО танд хэрхэн туслах вэ?

Image
Сонгино бол айл бүрийн өдөр тутмын хүнсний ногооны хэрэглээний нэг шүү дээ. Тэгвэл сонгинод ямар анагаах ид шид нуугддагийг мэдмээр байна уу? Чихэндээ сонгины жижиг хэрчим хийхэд ямар үр дүн үзүүлсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж эхэлжээ. Сонгинод үнэхээр анагаах ид шид байдаг гэдгийг энэхүү мэдээлэл дахин нотоллоо. Хэрвээ та энэ талаарх мэдээллийг сонсож мэдээгүй бол анхаарлаа хандуулаад доорх мэдээллийг уншаарай! 1. Хуурай ханиалгыг ор мөргүй болгоно. Сонгины хандаар сироп бэлтгэн хэрэглэх. Мэдээж энэ бэлдмэл тийм ч таатай үнэр амттай биш. Сонгины хандыг бага багаар уухын зэрэгцээ, чихэндээ хэрчим сонгино хийгээрэй. Биед орсон сонгины ханд ханиалга дархаас гадна цусан дахь ханиадны вирусыг дардаг. 2. Халуун буулгана Сонгиноор халуун буулгах аргыг бага насны хүүхдэд ч хэрэглэхэд тохиромжтой. Сонгиныг алимны цуунд дэвтээгээд хүүхдийн хөлний ул, чихний ар хэсэгт жин тавих хэрэгтэй. Халуун нүдний чинь өмнө л бууна 3. Бээрээд байвал .... Цаг үргэлж даарч байдаг ...

Арьсаа цайруулах амархан аргууд

Image
Улирлын онцлогоос шалтгаалж нар салхинд явснаас болж нүүрний арьс амархан борлодог шүү дээ. Тэгвэл санхүүгээ хэмнээд гэрийн нөхцөлд цагаахан арьстай болох амархан аргуудыг сураарай. 1. Тараг   - Эрт үеэс л манай нүүдэлчин монголчууд цагаан идээний ашиг тусыг хүртсээр ирсэн. Өнөө үед ч гэсэн сүү, тараг зүйрлэшгүй их өгөөж өгсөөр байна. Үүний тулд орой унтахынхаа өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд чихэргүй, организ өтгөн тарагийг нүүрэндээ жигд түрхээд унтаарай. Өглөө босоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэж болно. Байгалийн бүтээгдэхүүн учраас хор нөлөө байхгүй. Харин цагаан идээний харшилтай бол энэ аргыг хэрэглэхээс татгалзаарай. Тарагтай байсан төмөр сав, битон тараг дууссаны дараа харахад ёроол нь гялтганасан цагаан болсон байдгийг хүн бүр мэднэ биз дээ.  2. Сүү  -Мөн л унтахынхаа өмнө сүүг хөвөнд шингээгээд 10-15 минут нүүрээ арчиж, шавшаарай. Сүүний оронд шар сүү байсан ч болно. Мөн сүүг хөлдөөгөөд хөлдүү сүүгээр нүүрээ зөөлөн үрж ма...

Чулуужсан шүдийг гэрийн нөхцөлд эмчлэх шалгарсан арга

Image
Бид бүгд шүдний чулууг үзэн яддаг бас шүдний эмчид очхоос бүүр ч их айдаг шүү дээ. Иймд таньд шүдний эмчид очих шаардлагагүгээр гэрийн нөхцөлд хэрхэн шүдний чулууг арилгаж болох жорыг хүргэж байна. Хэрэглэгдэх зүйлсүүд: -40гр нунтагласан хушигны яс -250гр ус Хийх дараалал: -Усандаа нухсан хушганы ясаа хийгээд 20 минут буцалгана. -Дараа нь хэсэг хөргөсний дараа шүдний сойзон дээр бага зэрэг авч шүдний чулуутай хэсгүүдээр сайтар үрж 10 минут угаана. -Амаа бүлээн усаар сайтар зайлна. Үүнийг өдөрт гурван удаа 7 хоногийн турш тасралтгүй хийвэл таны шүдний чулуу ор мөргүй арилах болно. Эх сурвалж amjilt.com

Зэс хорт хавдрыг эмчилдэг

Image
Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг. Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж.  Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.   Зэсэн бүслэвч  Энэхүү зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдин савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна.  Зэс улавч   Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээ нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төлрийн өвчнийг анагаадаг байжээ. Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирх...

Нүүрээ хооллоё, хүүхнүүд ээ!

Image
Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү? Ямар ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэхэд хэд хэдэн төрлийн энгийн натурал маск хийж болох хүнсний бүтээгдхүүн байж л байгаа. Зөөхий, аарц, зөгийн бал, өндөг, ургамлын болон цөцгийн тос, цай, төрөл бүрийн жимс, ногоо...ммм... гээд л арьс маань “амаа олохгүй идэхээр” амттан танайд байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо нэг жаахан нүүр хүзүүний арьсаа баярлуулбал яасан юм бэ, алийн болгон ходоодоо л баярлуулахав? Байгалийн сайхан жимс боловсорч байна, цаана чинь, энэ сайхан натурал витаминыг ходоодоор дамжуулалг...

Тураах Япон дэглэм

Image
Япон дэглэм гэсэн нэртэй боловч япончуудын уламжлалт хооллолтой тийм ч төстэй биш дэглэм юм. Зүгээр л Японы нэгэн хоолны институт боловсруулсан тул ийнхүү нэртэй болсон байна. Маш зөв зохицолттой хооллолтыг санал болгодгоос нь, мөн нэрнээс нь болоод хүмүүс энэ дэглэмийг сонгох нь элбэг. Дэглэмийн гол зарчим нь уураг ихтэй хүнс хэрэглэнэ. Тос болон нүүрсуснаас бүрдсэн хүнс /гурил, будаа, чихэр/ хориотой. Маш хатуу дэглэмд тооцогддог. Элдэв амтлагч, жаахан чихэр гэх мэтийн асуудал энд байхгүй. Хэрэглэх заавар Хүссэн үр дүндээ хүрэхийн хамт бие организмынхаа бодисын солилцоог зөв гольдролд оруулъя гэвэл доор дурьдсаныг хэмжээ дарааллыг нь огт зөрчилгүй дагах шаардлагатай. 1 дэхь өдөр: өглөө- натурал хар кофе. Өдөр- 2ш. чанасан өндөг, ургамлын тосоор амталсан байцааны салат, нэг ширхэг улаан лооль. Орой- 200гр. жигнэсэн юмуу шарсан загас, байцааны салаттай. 2дахь өдөр: өглөө- хар кофе 1зүсэм хатаасан талхтай. Өдөр- загас, байцааны салат. Орой- 200гр. чанасан үхрийн мах, тослоггүй тараг ...

Зөв хооллолт, үнэт зөвөлгөөнүүд

Image
Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе. Оройн хоол идэхгүй байвал таргалахгүй гэдэг.  Хоосон ходоодтой унтаж чадахгүй юм. Оройн хоолноос татгалзаж сурмаар байна, яавал дээр вэ? Трифонова Марианна Валентиновна: Оройн хоол идэхгүй байх шаардлага байдхгүй. Идэж болно, харин тохиромжтой зүйлийг идэж ёстой юм. Оройн хоол уураглаг, гэхдээ хөнгөн шингэцтэй уураглаг хоол байвал болно. Загас, далайн бүтээгдхүүн, тослоггүй аарц, тараг. Харин унтахаасаа 3 цагийн өмнө хооллож дууссан байх ёстой. Энд нэг юмыг анхааруулахад унтах хэвтэх хоёр адилхан. Би унтаагүй, хэвтэж байна гээд хоолоо идээд хэвтээд өгч болохгүй. Ядаж 30 минут гэрийн ажил хийх, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй юм. Тэгвэл оройн хоолноос таргалалт үүсэхгүй. Оройн нормт хоолоо идчихсэн, заримдаа бүр хэтрүүлээд идчихсэн байж өлсөөд ч байгаа юм шиг, дахиад жаахан “хивмээр” санагдаад байх юм, энэ тохиолдолд яах вэ? ...

ХАРШИЛ - Хамар битүүрч нус гоожих, нүд загатнаж улайх зэрэг харшлыг нам дарах аргууд

Image
Харшил хөдлөж хамар битүүрч, нус, нулимс зэрэг гоожиж, хамар, нүд загатнах үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд эм тариа хэрэглэхгүйгээр байгалийн аргаар хэрхэн энэ байдлаас ангижрах вэ? Дулааны улиралд тоос шороо, ургамал ногоо, шарилж, агаарын бохирдлоос болж олон хүний харшил хөдлөдөг. Харшил хөдлөсөн үед хамар битүүрч амьсгалахад хүнд болох, шингэн нус гоожих, ойр ойрхон найтаах, хамар нүд загатнаж улайх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч болсон болоогүй харшлын эм тариа хэрэглэж эхэлдэг. Ийм үед байгалийн органик бүтээгдэхүүнүүд ашиглан хэрхэн богино хугацаанд харшлаас ангижрах аргыг хүргэж байна. 1. Сод, давстай ус - 2 цайны аяга бүлээн усанд 1 цайны халбага давс, 1 чимх хүнсний сода хийж сайтар хутгана. Ингээд хамрандаа ээлжлэн дусаана. Эхлээд хамрыг сайтар нийж цэвэрлэсний дараа дусаагаар ашиглан дусаах ба ингэснээр хамрын нусамхай, шүүрхий байдлыг арилгаж цэвэрлэдэг байна. Хамрын битүүг ч нээж өгнө. Хамар цэвэрлэгдэж онгойх хүртэл хэд хэд дусааж болно.  2. Халуун у...

Бие организмдоо их цэвэрлэгээ хийж 14 хоногт 5-8кг тураарай

Image
Илүүдэл жинтэй байж өөрийн биеийн аль нэг хэсэгтээ гутарч явах таагүй шүү дээ. Тэгвэл богино хугацаанд жин хаяхаас гадна бие организмаа бүрэн цэвэрлээрэй. Илүүдэл жинтэй байна гэдэг нь та өөрийн бие мах бодидоо тодорхой хэмжээний илүүдэл бохирдол, өөх тээж яваа гэсэн үг. Энэхүү илүүдэл асуудлаас л салах юм бол та сайхан бие галбир, эрүүл амьдралын хэвшилтэй болно гэсэн үг. Дараах тураах дэглэмийн гол орц нь ердөө л гурвалжин будаа юм. Гурвалжин  будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана.  Хийх арга : Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй. Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болн...